1107 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 19 672 боллоо

2021 оны 04-р сарын 16 өдөр, 10 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
171099027_2830491420546984_2691101589863803198_n

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

Сүүлийн 24 цагт 1107 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод 1020, орон нутагт 84 хүн халдвар авчээ. Мөн эрүүл мэндийн 3 ажилтан халдвар авсан. Бүртгэгдсэн халдварын тохиолдол улсын хэмжээнд 19672 боллоо. Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарч нийт 11044 хүн эдгэрээд байна. Харин 6 хүн нас барсан.

Тодруулбал,

ХӨСҮТ-д 3 хүн

Цэргийн төв эмнэлэгт 1 хүн

БЗД-т гэртээ 1 хүн

Сүхбаатар аймагт 1 хүн тус тус нас баржээ.

3025 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 2048, хүндэвтэр 723, хүнд 201, маш хүнд 53 хүн байна. Мөн 1090 хүн гэрийн тусгаарлалтад эмчилгээ хийлгэж байна.

ЭМЯ-ны эмнэлгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох дараах асуултад хариуллаа.

-Хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал хэрхэн нэмэгдэж байна вэ?

-Эмнэлгийн ачаалал 10-аас дээш хувиар нэмэгдэж байна. Эмч, эмнэлгийн ажилчдын нөөц хомсдолтой байна.

-Одоогоор хэдэн ор дэлгээд байгаа вэ?

– 18-н эрүүл мэндийн байгууллагад 3068 ор дэлгэсэн.

-Эмч нарын хэдэн хувь нь маш хүнд хүмүүстэй тулж ажиллаж байгаа вэ?

Маш цөөн хүмүүс бий. Тэд ковидоор өвдсөн хүмүүстэй тулж ажиллаад дараа нь 14 хоног тусгаарлалтад ордог. Мөн халдвар авах тохиолдол бий. Тиймээс эмч эмнэлгийн ажилчдын хомсдол үүсэж байна гэж ярьж байгаа юм.

-Хатуу хөл хорионы 14 хоногийн хугацаанд эрүүл мэндийн байгууллага маань амьсгаа авч чадах болов уу?

-Мэргэжлийн судлаачид 2 нууц хугацаанд буюу 28 хоногийн хөл хорьж үр дүнд хүрнэ гэсэн судалгааг хэлсэн. Гэвч шийдвэр 14 хоног гэж гарсан. Энэ хугацаанд голомтыг бууруулж, өвчлөлийг тодорхой хэмжээнд багасгана.

-Өвчин нэмэгдээд ирэхийн хэрээр амьсгалын аппарат хэрэг болно. Хэд байгаа вэ?

-Амьсгалын аппарат хангалттай хэмжээнд байгаа. Харин аппаратыг ажлуулах хүний нөөц нь дутмаг байна. Хэрвээ энэ байдал цааш үргэлжлүүл хомсдол үүснэ. -Уушгины аппарат хэд байгаа вэ?

-Хоёр байгаа. Энэ сарын сүүлээр 3-р төв эмнэлэг дээр нэг нэмж ирнэ. Тусламж үйлчилгээнд эрчимт эмчилгээ нэн хүнд өвчтөнг эмчлэх хүмүүсийн тоо хязгаартай байна.

-Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст тавих хяналт ямар байгаа вэ?

-Тухайн харьяалагдаж байгаа өрхийн эмнэлэг нь хянаж байгаа.

-Гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүсээс хүндэрч эмнэлэгт ирж байгаа тохиолдлууд бий юу?

-Тодорхой шинж тэмдэг илрээд эмнэлэгт ирж байгаа тохиолдол их. Иргэд 100, 119 гэсэн дугаарт залгаад өөрийнхөө биеийн байдлыг хэлж болно. Иргэдэд өвдөхгүй байх боломж бий. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүндрэлийн тоо ихсэнэ. Одоогоор эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барах тохиолдол байхгүй ч улмаар ийм тохиолдол гарч ирэх боломжтой. Иргэд ковидоор өвдөхгүй байх нь ЭМЯ-нд хүргэж буй хамгийн том тус юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх