Корона дууслаа, амьдрал сайхан болох уу?

2021 оны 04-р сарын 15 өдөр, 16 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
unuruu

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн төрлийн вакцинаар улс орнууд иргэдээ вакцинжуулж эхлээд байгаа.

Ирэх есдүгээр сард вакцины хүрэлцээ хэвийн болно гэсэн тооцоо бий. Ямартаа ч коронавирус яг одоо бидэнд учруулж байгаа шиг хортой байхаа болино. Харин энэ хугацаанд үүссэн эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийн нөлөө ямар байхыг таашгүй.

Монгол Улсад бичил ажил, үйлчилгээ эрхлэгч 350 гаруй мянган иргэн ажилладаг гэсэн албан бус тоо байдаг. Татварын албанд бүртгэлтэй лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг 27 мянга орчим иргэд байдаг. Эдгээр иргэдийн хувьд ковидын дараах орлого, бизнес нь ямар байх талаар өөрсдийн жишээн дээр судалж үзлээ.

Лангуу түрээслэн худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд

  1. Юаны ханш
  2. Иргэдийн худалдан авах чадвар
  3. Түрээс буюу үйл ажиллагааны зардал гэсэн хүчин зүйлүүд гол нөлөөтэй байдаг. Эдгээр хүчин зүйлүүд ковидын дараа буюу 2021.07.01-нээс хойш хэрхэн байх бол.

Юаны ханш

БНХАУ энэ оны гуравдугаар сард 14 дэх таван жилийнн төлөвлөгөө танилцуулжээ. Энэхүү төлөвлөгөөнд ирэх таван жилд эдийн засгийн өсөлтөө хадгалж, үйлдвэрлэлдээ иновацыг нэвтрүүлэх гэсэн зорилтууд тавьсан нь бичил худалдаа эрхлэгчдийн борлуулах барааны чанар сайжрах эерэг нөлөөг үзүүлэх аж.Мөн бусад эх сурвалжуудын мэдээлж байгаагаар цар тахлын дараа Хятадын эдийн засаг хамгийн хурдан сэргэж байгааг дурьджээ.

БНХАУ үйлдвэрлэгч орны байр сууриа хадгалсаар байх учраас юаны ханш тогтвортой байх, магадгүй өсөх магадлалтай. Харин манай улсын мөнгөний худалдан авах чадвар өснө гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс бараа бүтээгдэхүүний цаад үнэ өсөх магадлалтай байна.

Иргэдийн худалдан авах чадвар

Монгол Улсын Засгийн газраас ковидын үед иргэдийн амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт, зээлийг хойшлуулах, хүүхдийн мөнгийг 100 мянга болгох, цахилгаан, дулаан, усны хэрэглээний төлбөрийн дэмжлэг зэрэг олон бодлогуудыг хэрэгжүүлж байгаа. Эдгээр дэмжлэг 2021.07.01-ний өдрөөр дуусах юм. Ингэснээр иргэдийн амжиргааны гол зардал болж байсан хүүхдийн мөнгөний хэмжээ багасна, өнгөрсөн хугацаанд бий болсон ажилгүйдэл, ажлын байраа алдаагүй ихэнх иргэн зээлээ хуваарийн дагуу төлж эхэлнэ гэх мэтээр иргэдийн худалдан авах чадвар буурах нь магадлал харагдаж байна. Нөгөө талаас бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор их хэмжээний зээлийг олгосон байгаа. Энэ нь бизнес эрхлэгчид талаасаа нийлүүлэлт ихэсч байгаа юм.

Түрээс, үйл ажиллагааны зардал Ковидын үед

МУЗГ-аас түрээсийн төлбөрийг бууруулахаар түрээсээ бууруулсан дүнгээр нь ААН-үүдэд татварын чөлөөлөлт эдлүүлж байгаа. Түүнтэй холбоотойгоор лангуу түрээслэгчид түрээсийн төлбөрөө 100 хувиар төлөхгүй байгаа.

Харин ковидын дараа бүрэн төлж эхэлнэ. Мөн цахилгаан, ус их хэрэглэгддэг бичил бизнес эрхлэгчдийн ашиглалтын зардлууд урьдын адил болж нэмэгдэнэ. Юаны ханш тогтвортой магадгүй нэмэгдэж, иргэдийн худалдан авалт хийх чадвар буурч, түрээс, ашиглалтын зардлаа бүтэн төлж эхлэснээр бичил бизнес эрхлэгчдийн ашиг орлогод сөргөөр нөлөөлөхөөр байна. Тиймээс бичил худалдаа үйлчилгээ эрхлэгчид үйлчилгээгээ чанаржуулах, санхүүгийн сахилга баттай байх, онлайн худалдаа үйлчилгээг нэвтрүүлэх гэх зэргээр ирж буй цагт бэлэн байх нь ухаалаг алхам болох нь дамжиггүй.

Гол ашигласан эх сурвалжууд https://www.ufe.edu.mn/pdf/2020/covid_short1.pdf http://library.fes.de/pdf-files/bueros/mongolei/16946.pdf https://www.fmprc.gov.cn/ce/cemn/mn/tpxw/t1861006.htm

https://zasag.mn/news/view/25582

https://www.bloomberg.com/asia

https://www.1212.mn/

http://mta.gov.mn/home

https://www.mckinsey.com/business-functions/risk/our-insights/covid-19-implications-for-business https://mof.gov.mn/ https://www.mofa.gov.mn/exp/

Бэлтгэсэн Ш.Дарханбаяр Б.Өнөр

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. отгоо
     (66.181.180.***)
    2021/04/16 03:00

    энэ бол яалтчгүй үнэн зүйл бид 7.1 ээс хямарсан эдийн засаг бидэнд ямар төмөр нүүр харуулах бол гэж л айж бндаа байдал маш муу маш хэцүү болно доо яана даа нээрээ

    (0) (0)