Гадаадад байгаа Монгол Улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтийг энэ сарын 20-ноос эхлэн бүртгэнэ

2021 оны 04-р сарын 15 өдөр, 12 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
songuuli

Mонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд орон даяар явагдана.

Иймд Сонгогч Та, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын election.burtgel.gov.mn сайтаар орж шалгахыг зөвлөлөө.

Тус сайтад хандаж зөвхөн өөрийн мэдээлэлтэй танилцахаас гадна өөрийн оршин суугаа хаяг дээр бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухай хүсэлтээ 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 2021 оны 5 дугаар сарын 9-нийг дуустал өөрийн оршин суугаа орны дипломат төлөөлөгчийн газарт хандан гаргаж бүртгүүлэх юм.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх