Иргэдийн 93% нь 300 мянган төгрөгөө хүлээн авсан байна

2021 оны 04-р сарын 14 өдөр, 10 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mungu
Цар тахлын хөл хорионы хүнд үеэр Монгол Улсын засгийн газраас 3,373,025 иргэндээ 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр /пүрэв/ гаргаж, тухайн өдрөөс эхлэн төрийн сангаас гүйлгээ хийгдэж эхэлсэн.
2021 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар 3,173,897 иргэний 952,169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн өдрийн байдлаар нийт 32,144 иргэний гүйлгээ буцаагдсан байгаа нь хүлээн авагчийн данс хаагдсан, иргэн ebarimt.mn-д бүртгэлтэй боловч хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй дараах шалтгааны улмаас гүйлгээ буцсан байна.
Үүнд:
– Хүлээн авагчийн данс хаагдсан,
– Хүлээн авагчийн нэр латин үсгээр бичигдсэн,
– Хүлээн авагчийн нэр латин болон крилл үсгээр хольж бичигдсэн,
– Хүлээн авагчийн нэрний өмнө болон хойно сул зай авч бичсэн,
– Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичигдсэн,
– Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон.
Иймд ebarimt.mn дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг зөвлөж байна.
Мөн гүйлгээ түр саатаад байсан 12,000 ахмадын тэтгэврийн данс руу өнөөдөр, маргааш гүйлгээ хийгдэх болохыг зарим банк мэдээллээ.
ebarimt.mn – д өөрийн регистрийн дугаараа оруулан гүйлгээний талаарх мэдээллийг шалгах боломжтой боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх