Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2021 оны 04-р сарын 12 өдөр, 17 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
content_photo-6y8xstq3ff6mrzq6xw7ejujp779v2cr0knliq17jpkw-1-6yk268dry4pvgho6jm37mkbdf37adrv772ayv9v23wg-6zjxuivnoms1kvmja2c3r9lj1aymjbou0szd8uz0b40

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж мөс эрчимтэй хайлж байна.

Мөн хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байгаа юм.

Иймд хаврын шар усны усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх