Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараар өвчилсөн 257 хүн эдгэрлээ. Үүнээс 218 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 139 нь гэртээ тусгаарлагдан эмчлэгдсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо 9,526 боллоо.
Монгол Улс гуравдугаар сарын 12-ноос коронавируст халдвараар хөнгөн өвчилсөн иргэдийг гэрт нь тусгаарлаж эмчилж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 1,058 хүн гэртээ эмчлэгдэж эдгэрчээ.