Засгийн газар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “Улаан” түвшин буюу хатуу хөл хорионы дэглэмд энэ сарын 10-25-нд шилжихээр шийдвэрлэсэн тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.
Вакцины эхний тун хийлгэсэн хүмүүс халдвар авах нь нэмэгдэж байна. Эхний тун хийсний дараа 18-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэдгийг Ерөнхий сайд тодотгоод, вакцин хийлгэсэн хүмүүс халдвар хамгааллаа барихгүй байгаа статистик мэдээ гарсныг онцлов. Тиймээс вакцин хийлгэсэн хүмүүс халдвар хамгааллаа сахихыг сануулаад, хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс халдвар авахгүй байх бололцоог гаргах шаардлагатай тул хөл хорио тогтоох нь зөв гэж үзжээ.
Хатуу хөл хорионы үеэр иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв. Засгийн газраас энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “Улаан” түвшин буюу хатуу хөл хорион дэглэмд шилжихээр шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд ДЭМБ-ын зөвлөсний дагуу вакцин тариулсан хүмүүсийг 14-21 хоногийн хугацаанд бүрэн дархлаа тогтох хүртэл гэртээ байх, гадуур явахгүй байх бололцоог хангах үүднээс Оюутолгой ХХК-ийн төлсөн татварын орлогыг иргэн бүрт олгохоор шийдвэрлэснийг Ерөнхий сайд мэдээлэлдээ тодотгов.