БНСУ гадаадын иргэнд оршин суух хугацаа олгох нөхцлөө шинэчилжээ

2021 оны 04-р сарын 08 өдөр, 15 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shutterstock_1565514565.0-750x563

БНСУ–ын Хууль зүйн яам “2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Солонгост оршин сууж буй гадаадын иргэнд 1 удаад олгож болох оршин суух хугацааг гадаад паспортын хүчинтэй хугацаа хүртэл хязгаарлах” бодлого хэрэгжүүлэх гэж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд тус улсын Хууль зүйн яам иргэдэд чирэгдэл учруулахыг багасгах, мөн гадаад паспорт дахин шинээр авах зэрэг хүндрэлийг үүсгэхгүйн тулд гадаад паспортын хүчинтэй хугацааг хамаарахгүйгээр гадаадын иргэдэд оршин суух хугацааг олгож ирсэн байна. Гэвч, гадаад паспортын өөрчлөлтийн талаарх бүртгэл хийлгэхгүй байх зэргээс үүдэж Хилийн шалган нэвтрүүлэх тухай хуулийг зөрчсөн иргэд олширч хилээр нэвтэрсэн болон оршин суугаа байдал зэргийг тодруулахад хүндрэлтэй болж байгаа тул ийнхүү өөрчлөлт оруулахад хүрчээ.

Тухайн өөрчлөлтөөр 2021 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн нэг удаад оршин суух хугацааг олгохдоо гадаад паспортынх нь хүчинтэй хугацааг хүртэл хязгаарлаж өгөхөөр болсон байна. Жишээлбэл, журмын дагуу оршин суух хугацаа нь 2 жилээр сунгагдах байсан ч гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сар үлдсэн бол оршин суух хугацааг 6 сараар сунгах юм.

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх