575 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 12,226 боллоо

2021 оны 04-р сарын 07 өдөр, 11 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Uuganbayar

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Дөрөвдүгээр сарын 7-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Ингээд 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 456 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 113 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах 6 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Мөн өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт бүртгэгдлээ. Сүүлийн дөрвөн өдөрт нас барсан харамсалтай мэдээтэй байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 17 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа гэлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 12226 болсноос дотоодын халдварын тоо 11,680 боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх