Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ковид-19” халдварын улмаас гэрийн тусгаарлалтад орсон 26 өрхөд хүнсний багцын дэмжлэг үзүүллээ.
Тусгаарлалтад байгаа иргэд нь дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабт шууд болон хорооны Засаг даргын Ажлын албаараа дамжуулан ар гэрийн аргагүй байдал, хүнсний дэмжлэг олгох тухай хүсэлтээ ирүүлсэн юм.
Хүсэлтийн дагуу нөхцөл байдлын үнэлгээ хийж, хүнсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхүүдэд Засаг даргын Тамгын газрын албан хаагчид халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөн хүнсний багцыг хүргэв.
Хүнсний дэмжлэгэд хамрагдсан өрхийг хороодоор нь танилцуулбал: 3 дугаар хорооны 2 өрх, 4 дүгээр хорооны 2, 6 дугаар хорооны 2, 7 дугаар хорооны 1, 10 дугаар хорооны 1, 11 дүгээр хорооны 3, 12 дугаар хорооны 1, 15 дугаар хорооны 3, 16 дугаар хорооны 7, 18 дугаар хорооны 2, 19 дугаар хорооны 2 өрх байна гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.