Ирэх амралтын өдөр зах, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй

2021 оны 04-р сарын 05 өдөр, 14 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
152835536_459850055170053_1525127406993508109_n_20210405022912

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, өдөрт 30 мянган хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Гэтэл өнгөрсөн бямба гарагт дархлаажуулалтын 37 цэгт 93 багийн 643 эмч, ажилтан ажиллаж, 7871 хүнийг вакцинд хамруулсан байна. Харин өчигдөр буюу ням гарагт 18-аас дээш насныхныг вакцинжуулж эхэлсэн бөгөөд дархлаажуулалтын 64 цэгт 138 багийн 1033 эмч, ажилтан ажиллаж, 18241 хүнийг вакцинжуулжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 9-нөөс дархлаажуулалтын хоёр дахь тун мөн эхэлнэ.

Гэвч дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгаатай холбоотойгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол, Улсын онцгой комиссын даргын тушаалыг  үндэслэн Нийслэлийн Засаг дарга Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай захирамж гаргалаа. Тодруулбал, коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудын  долоо хоногийн амралтын өдрийг дөрөвдүгээр сарын 10-ны бямба, 11-ний ням гарагт байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дээр дурдсан үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгаж байна. Өөрөөр хэлбэл, ирэх амралтын өдрүүдэд их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй, амрах юм.

Мөн иргэдийг өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, коронавирусийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх