Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт өнөөдөр 7 цаг 40 минутад 3 ихэр хүү төржээ. Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл 2 дахь төрөлтөөрөө 3 ихэр хүүтэй болсон байна. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй боллоо. Ихрүүд 2,600, 2,400, 2,800 кг жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байна.
Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэллээ
2021 оны 04-р сарын 05 өдөр, 11 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )