Эрдэнэт үйлдвэр 3377 ажилтнаа вакцинжуулалтад хамруулаад байна

2021 оны 04-р сарын 05 өдөр, 10 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_DSC0021

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудаа коронавирусын халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил 6-дахь өдрөө үргэлжилж байна. ЭМЯ-аас хуваарилсан БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 1, 2-р тун буюу 5000 тун вакцинаас өнөөдрийн байдлаар 3377 вакцин хийгдсэнээр нийт уурхайчдын 48% дархлаажуулалтад хамрагдаад байгаа юм.

Харин улсын хэмжээнд хоёрдугаар сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346 мянга 745 хүн ам буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3%-ийг дархлаажуулалтын 1-р тунд хамруулаад байна.

Монгол Улсын Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сар болгон зарлалаа. Үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж, дархлаажуулалтын хүчин чадлыг өнөөдрөөс эхлэн 2 дахин нэмэгдүүлнэ.

Нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг тавдугаар сарын нэгэн гэхэд, хөдөө орон нутгийн нийт иргэдээ зургаадугаар сарын нэгний дотор тус бүр эхний тунд хамруулж, долоодугаар сарын нэгэн гэхэд нийт иргэдээ хос тунгаар вакцинжуулах томоохон зорилт тавин ажиллаж байна, гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.

Эрдэнэт үйлдвэр нийт уурхайчид, ажилтнуудаа цар тахлаас хамгаалах, үйлдвэрийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор дархлаажуулалтын ажлыг богино хугацаанд, шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Э.Мөнх-Уянга

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх