Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Өнгөрсөн 24 цагт 22 лабораторид 17,537 шинжилгээ хийхэд шинээр коронавирусийн 271 тохиолдол батлагдсан байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 9,598 боллоо. Шинэ батлагдсан тохиолдлуудын 232 нь Улаанбаатар хотод, нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 7,889 болсон бол 39 нь орон нутагт бүртгэгдсэн. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 163 хүн эдгэрч эмнэлгээс гарав. Одоогоор улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 56 хувь нь буюу 5,379 хүн эдгэрээд байна.
Одоогоор 1,987 хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн-1,718
Хүндэвтэр-226
Хүнд-36
Маш хүнд-7 хүн байгаа юм.
Програмын шинэчлэл хийж байгаа учраас халдварын мэдээллийг шөнийн 00:00 цагаар тасалсан тул халдварын тохиолдол бага гарсан.
ХӨСҮТ хэвлэл мэдээлэл