Хавьтал болсон тохиолдолд яах вэ?

2021 оны 04-р сарын 01 өдөр, 10 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
167555943_2822575384671921_5905369174578827829_n
• Хавьталыг өртөх эрсдэлээр нь ангилж, 14 хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлыг холбогдох байгууллага хянана
• Эрсдэл өндөртэй 1-р хавьтал бол тусгаарлан ажиглах байранд 7 хоног хянах ба 2 удаа ПГУ шинжилгээнд хамруулна. Лабораторийн шинжилгээний хариу сөрөг бол сүүлийн 7 хоногийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ.
• Эрсдэл багатай 1-р хавьтал бол гэрт нь тусгаарлаж, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн хяналтад байлгана. Шаардлагатай бол лабораторийн шинжилгээнд хамруулна.
• Батлагдсан тохиолдлын 2-р хавьталыг судалж, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд бүртгэж, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээнд хамруулна.
• 1-р хавьтлыг батлагдсан тохиолдолтой хамгийн сүүлд хавьтал болсноос хойш 14 хоногийн турш тусгаарлан эмчийн хяналтад ажиглана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх