Улсын хэмжээнд 03 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 49 суманд нийт 108 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Тохиолдсон аюулт, үзэгдлийн 1 нь ус цаг уурын гаралтай, 81 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай, 12 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 1017 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.