Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна

2021 оны 03-р сарын 29 өдөр, 11 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
vaccin
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт ажиллах, вакцинд хамрагдах хүсэлтэй газар тариалангийн салбарт ажиллаж буй тариаланчдыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Энэ сарын 26, 27-нд нийт 900 гаруй тариаланчийг хөдөө орон нутагт очиж ажиллахаас нь өмнө вакцинжууллаа. Тариалан эрхлэгчдийн зүгээс хаврын бэлтгэл ажлаа эхлүүлж байгаа энэ чухал цаг үед вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулсанд талархалтай байгаагаа илэрхийлж байна.
Цаашид улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт тариаланчдыг вакцинд бүрэн хамруулах ажлыг үргэлжлүүлж, урьдчилсан тоогоор 14 мянга орчим иргэн ирэх сарын 15-ны дотор вакцины нэгдүгээр тунгаа хийлгэх боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх