Монгол Улсын хэмжээнд 2016-2020 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд 1,1 сая гаруй иргэнийг хамруулж, 200 гаруй мянган хүн эм ууж эмчлэгдсэн байдаг. Энэхүү хөтөлбөрийн үр дүнг харгалзан 2021-2024 онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар дээрх хөтөлбөрийг санаачлагдын нэг “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, Элэг бүтэн Монгол” НҮТББ-тай хамтран 1-20 дугаар хорооны амьжиргааны баталгаат түвшнээс доогуур орлоготой, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа иргэдийг илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар бэлтгэлийг хангаад байна. Энэ ажлын хүрээнд зорилтот иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулах бөгөөд “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, Элэг бүтэн Монгол” НҮТББ-аас 2000ш оношлуур олгосныг ӨЭМТ-үүдэд хүлээлгэн өглөө. Эрт илрүүлэг хийсний дараа халдваргүй бол В вакцинд хамрагдах, дархлаа тогтоох, В вирусээр өвчлөхгүй байх бүрэн боломжтой юм.
СБД-ийн 2000 иргэнийг элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулна
2021 оны 03-р сарын 29 өдөр, 10 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )