Хүчтэй шороон болон цасан шуурганы үеэр иргэн бүр зайлшгүй анхаарах зөвлөмж

2021 оны 03-р сарын 26 өдөр, 20 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shuurga

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Завханы зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр, маргааш өдөртөө Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.

Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Иймд Та бүхэнд хүчтэй шороон болон цасан шуурганы үеэр иргэн бүр зайлшгүй анхаарах зөвлөмжийг хүргэж байна.
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх