Япон, АНУ, Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ

2021 оны 03-р сарын 25 өдөр, 10 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
MIAT

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор Япон, АНУ,  Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 1 нь эрүүл мэндийн шалтгаантай,  2 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Би Жи, Альфа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх