Өмнөговь аймгийн Онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа

2021 оны 03-р сарын 23 өдөр, 16 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1dda551ab5f7d18978803e6c2260d7cf

Коронавируст халдвар/SARS-CoV-2/ дэгдсэнтэй холбоотойгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байна. Энэ удаад Өмнөговь аймгийн онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өглөө.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-тай хамтран Эрүүл мэндийн яаманд PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппарат гардуулсан бөгөөд уг шинжилгээний төхөөрөмжийг Өмнөговь аймаг, Цагаан хад гаалийн хяналтын бүсэд байршуулсан бөгөөд нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулахад ашиглаж  байгаа юм.

Нэмж мэдээлэхэд, Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үндсэн болон гэрээт компаниудын 1637 ажилтанд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Verocell” вакциний эхний тунг тариад байгаа бөгөөд хоёр дахь тунг 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд хийнэ.  Цаашид төлөвлөсөн хугацааны дагуу үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдыг Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад хамруулж дуусгах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх