Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлаар Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөрийг томилжээ.
Тэрбээр Төрийн тусгай албаны эмнэлгийн захирлаар 2016-2020 он, АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар 2020 оноос өдийг хүртэл ажилласан юм.
Л.Баттөр нь хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой.
Эх сурвалжийн хэлснээр тус эмнэлгийн захирлаар 2021 оны нэгдүгээр сарын 28-наас хойш ажиллаж байсан Д.Наранзул өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна.