“Ковид 19”-ийн эсрэг дархлаажуулалт Өмнөговьд эхэллээ

2021 оны 03-р сарын 18 өдөр, 13 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
160724367_3827889773947121_1688376747070955382_n
Өнөөдөр Өмнөговьд “Ковид 19”-ийн эсрэг дархлаажуулалт албан ёсоор эхэллээ.
Гашуун сухайт боомтод эхэлж байгаа “ковид 19”-ийн эсрэг вакцинжуулалтад тээврийн жолооч нар, хилийн байгууллагын алба хаагчид, эрүүл мэндийн салбарын эмч ажилчид эхний ээлжид хамрагдах юм.
БНХАУ-ын Синофарм эмийн үйлдвэрт идэвхгүйжүүлсэн аргаар гаргаж авсан Веро Целл вакцин юм.
Өмнөговь аймагт 13 мянган хүн тун вакцин ирээд байна. Эхний дархлаажуулалтад хамрагдах иргэдээ уриалан, ирсэн вакцины эхний тунг аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Хүрэлбаатар, ХЦ-н 0131-р ангийн захирагч дэд хурандаа В.Хундгаа нар хийлгэлээ.
Гашуун сухайтын дархлаажуулалт Тайван зогсоолын шинээр ашиглалтад орсон эмнэлгийн байранд хийгдэж байна.
Эхний тунг хийсний дараа хоёр дахь тунг 28 хоногийн дараа хийх тухай мэдээлэл гар утсанд ирнэ.
Өдөртөө 500 иргэнийг дархлаажуулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх