Ардчилсан намын ахмад гишүүдийн төлөөлөл АН-ын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Одонгийн Цогтгэрэл, Сүхбаатарын Эрдэнэболд, Отгондаваагийн Амартүвшин, Даваахүүгийн Пүрэвдаваа нартай уулзаж, санал бодлоо илэрхийлж, шинэ залуу үеийн төлөөллөө дэмжиж, ардчиллаа бэхжүүлэх үйл хэргийг нь уухайлан дэмжихээ хэллээ.
Мөн “1990 онд хувьсгал хийж байхад тухайн үеийн залуусын ард цоожтой хаалга байсан бол одоо та бүхний ард ахмадууд бид асаалттай танк нь байх болно” гэж цохон тэмдэглэв. Ардчилсан ахмадууд нэр дэвшигчдэд хандан “Эеийг сахиж, эвтэй байгаарай” гэдэг үгийг чухалчлан захилаа.