Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзоригийнх өнөөдөр гурван ихэр хүүхэдтэй болжээ. “Алтан намар”, “Сэлэнгийн буудай” зэрэг олон хит дуутай С.Ганзоригийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ. Түүний эхнэр өнөөдөр амаржиж, хоёр охин, нэг хүү төрүүлж, Ганзоригийнх гэдэг айл бүл нэмлээ. Энэ сайхан мэдээ гэрлийн хурдаар тарж байна. Н.Жанцанноров гуай “Хонх шиг цангинасан гоё хоолойтой дуучин” гэж СГанзоригийг дуу алдан үнэлсэн нь гайхалтай.
Сонирхуулахад,МУГЖ С.Ганзориг Говь-Алтай аймгийн харьяат. Түүний хоёр хүүхэд нь хэдийн насанд хүрсэн 20 дөхөж яваа. Өнөөдөр олон жилийн дараа удаах хүүхдүүдээ угтан авч байгаа нь энэ. С.Ганзориг тод манлай уяач Д.Ононгийн хүргэн билээ.