Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр:
– КОВИД19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай,
Танилцахаар:
– Эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой 100 төсөл, арга хэмжээний талаар,
– Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангах 5 дахь эх үүсвэрийг шийдвэрлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөөд байна.