В.Путины зарлигаар Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагналаа

2021 оны 03-р сарын 16 өдөр, 16 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gyr_large

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар сансрын нисгэгч Ж.Гүррагчааг төрийн дээд одонгоор шагнасан тухай мэдээг Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар түгээв.

Сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн болжээ.

ene1 Путины зарлигаар Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагналаа

Уг зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай” гэсэн байна.

Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хаан зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан.

odon1-473x1024 Путины зарлигаар Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагналаа

odon2-473x1024 Путины зарлигаар Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагналаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх