Нийслэлд 7268 хүн “ковид-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа

2021 оны 03-р сарын 16 өдөр, 11 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono
2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 7268 хүн хамрагдсан байна.
Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 10, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 12 багт нийт 158 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 1.584.611 хүнийг шинжилгээнд хамруулснаас 1.506.902 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 94.014 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.
Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 3326, ойрын хавьтал 13.341 дам хавьтал 32.872 хүн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх