Covid-19: 122 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021 оны 03-р сарын 15 өдөр, 12 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
159357190_2810499139212879_1032800986660210643_n

Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн :
Сүүлийн хоногт 9,410 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 122 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,082 болж байна. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүн Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн бөгөөд нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 424 боллоо. Шинээр батлагдсан 122 тохиолдлын 116 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 5 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил нь ХУД-ийн 20 дугаар хороо, БГД-ийн 4, 16 дугаар хороонд юм. Сүүлийн хоногт 30 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,031 боллоо. Одоогоор нийт 973 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 900 хүндэвтэр 65, хүнд 6 , маш хүнд 2 хүн байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:
Зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 28249 хүнийг вакцинжуулсан. Дархлаажуулалт эхэлсэн өдрөөс хойш нийт 118294 хүнийг вакцинд хамрууллаа. Вакцины дараа илрэх урвал хүндрэлийн тандалтыг хийж байгаа. Вакцины дараа илрэх заавар тусгагдсан урвалууд 40 хувьд нь илэрч байна. Багш болон сургуулийн ажилчид, үйл ажиллагаа нь тасралтгүй зохион байгуулах шаардлагатай аж ахуй нэгж албан байгууллагуудыг вакцинжуулж байна.
122122-1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх