Салхи, шуурганы улмаас сураггүй болсон 7 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2021 оны 03-р сарын 14 өдөр, 19 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC2076-6phdxkzastmbvpt9jso8yw2ctbu1riw7tgw6x5o3adc-6q4z3dxnjhdlkk4sp3gapdgddmhrxhkczya87i6kb40-6sosi324w5tcdi916kij4y567a7v4czn5oupfbg2o8w-6z5zdo7wiwu65lgx6v4s6ab7s7txkvtakmvc3exr3gg

 Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Архангай,  Баянхонгор, Төв, Завхан, Булган, Ховд, Увс аймгуудад иргэд цасанд суусан, сураггүй алга болсон дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Тодруулбал, 03 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цагийн байдлаар нийт 14 хүн төөрсөн сураггүй болсон дуудлагаар ажиллаж, 7  иргэнийг эсэн мэнд олсон бол 7 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Баянхонгор аймгийн Богд суманд 2, Архангай аймгийн Батцэнгэл суманд 1,  Төв аймгийн Сүмбэр суманд 2 иргэнийг тус тус  эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

 Цасанд суусан гэсэн дуудлагаар Увс аймгийн Улаангом, Тариалан, Өндөрхангай сумын нутагт автомашинтай зорчиж явсан 3 автомашин, 13 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Түүнчлэн Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутагт 3 дугаар сарын 13-ны өдрийн 17:10 цагийн орчимд 3 айлын гэр нурсан бол  Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт  багийн нутагт дэвсгэрт байрлах  “Баян Айраг” ХХК-ийн 9 гэр нурж, нэг байшингийн дээврийн төмөр хууларсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх