Д.Сарангэрэл: Өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

2021 оны 03-р сарын 09 өдөр, 18 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC07249_1615277453

Монгол Ардын Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл  өнөөдөр /2021.03.09/  Удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ цахимаар хуралдлаа.

Тус хуралдаанд  21 аймаг, 9 дүүрэг, 73 сумын нийт гишүүд, удирдлагууд оролцож 2020 онд хийсэн ажлаа тайлагнаж, 2021 онд хийгдэх томоохон ажлуудаа хэлэлцэв.
Хурлын эхэнд НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл “2021 онд эмэгтэйчүүдийн амьдарлын чадавхийг дээшлүүлэх хоёр дахь судалгааг хийж эхэлсэн. Архидалт, ажилгүйдлийн суурь болсон гэр бүлийн орлогын түвшинг нэмэгдүүлэх тал дээр илүүтэй анхаарч ажиллана. Иргэдийг ажилтай, орлоготой болгохын төлөө дуу хоолойгоо өргөнө. Мөн цаашид эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр, сургалтад хамруулах болон нийгэмд хүртээлтэй олон талт үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн. Энэхүү ажлыг бодит болгохын тулд тасралтгүй санхүүжилт бий болгоно. Ингэхийн тулд хамгийн эхэнд гишүүд, дэмжигчдийгээ ногоо тарихыг уриалж, сургалт зохион байгуулна. Бид урд хөршөөс ногоогоо худалдаж авахгүйгээр өөрсдөө Монгол хөрсөнд тарьсан Монгол ногоогоо хүнсэндээ хэрэглэдэг болно. Ингэснээр хүнсний ногооны хомсдол мөн багасна” хэмээв.
Түүнчлэн цахим хуралдаанаар гишүүдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцан, шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.

НАМЭХ үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 121,000 мянган гишүүд дэмжигчидтэй болж өргөжсөн билээ. Өнгөрсөн онд тус холбоо хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн томоохон 25 томоохон ажлыг хийсэн байна. Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буй. “Улс орон болон улс төрийн ууган хүчний 100 жилийн түүхэнд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо хамгийн чухал” гэдгийг НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл онцолсон. НАМЭХ-ноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Зууныг бүтээлцсэн эмэгтэйчүүд” талархал,  хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 04-ний өдөр танхимаар болон цахимаар амжилттай зохион байгуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх