ТЭСО корпораци нь 2020 оноос эхлэн ажилчдынхаа сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоод ажилчдаа сургагч багшаар бэлтгэн ажилчдынхаа суурь, удирдах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, карьер төлөвлөлтийг дэмжих зорилгоор “ТЭСО СУРГАЛТ ХӨГЖЛИЙН АКАДЕМИ”-ийг байгуулсан.
Тус академи нь корпорацийн эрхэм зорилгыг дэмжих, ажилчдын чадавхыг дээшлүүлэх 10 модуль бүхий 30 гаруй сургалтыг зохион байгуулахaaр дотоод сургагч багш нараа мэргэшүүлэн бэлдээд байна.
ТЭСО СУРГАЛТ ХӨГЖЛИЙН АКАДЕМИ нь тасралтгүй суралцах процессыг ажилчдад бий болгосноор ажилчдыг мэдлэг чадвараа тогтмол хөгжүүлэх, корпорацийн хэмжээнд ур чадвартай ажилчдыг бий болгон өөрчлөлт, өрсөлдөөнд давуу байдлыг бий болгох корпорацийн хөгжил дэвшлийг нэг алхам урагшлуулах хөшүүрэг болох юм.
“Тэсо сургалт хөгжлийн академи” нь ур чадвартай ажилчдыг бэлдэх,байгууллагын хөгжил дэвшлийг урагшлуулах хөшүүрэг болно
2021 оны 03-р сарын 03 өдөр, 16 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )