Тусгай үүргийн онгоцоор 14 улсаас 169 иргэн ирнэ

2021 оны 03-р сарын 04 өдөр, 10 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
144744567_2601818003444459_474859642555629388_n-1-6yqdmqv854ucj5md5l6333z1e8u868l3z3xq1w87680

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр АНУ, Австрали, Тайван, Филиппин, Канад, АНЭУ, Малайз, Камбож, Бразил, Вьетнам, Йемен, БНСУ, Итали, Сингапураас 169 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 80 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай, 64 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 14 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 3 нь жирэмсэн иргэн байна.

Иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх