Буянт-Ухаа боомтыг 05 дугаар сарын 01-нээс нээхээр төлөвлөж байна

2021 оны 03-р сарын 03 өдөр, 20 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Ql2rnJSeXVNeeFomsLXx-6z0ppeugvf4pvggddo7y9ugwekwh5gtd0ju4q75medc

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

Ирэх 05 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байна.

Энэ хүрээнд хилийн хяналтын байгууллагын алба хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн албаны ажилтныг заагласан шилэн хаалт, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ, туузан хаалт хийх зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх бүх бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Хуралдаанаар хил нээх, нээсний дараа дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах, цахим визны нэгдсэн систем боловсруулж 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлж эхлэхийг холбогдох сайд нарт даалгав.

Цаашид эрсдэлийг харгалзан бусад боомтыг нээх эсэхийг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэх юм.

Мөн Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (59.153.113.***)
    2021/03/05 16:19

    хөшигтийн хөндий юу болсон вэ сүртэй л юм яриад байсан

    (0) (0)