“Би… байна” аяныг эхлүүллээ

2021 оны 03-р сарын 03 өдөр, 15 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bi_bna_large

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Би… байна” аяныг эхлүүллээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг ярилцах, шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлох, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх бодлого, боломж нөхцөлийг дээшлүүлэх, эрхийг хамгаалах зорилгын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг.

НҮБ-аас энэ жилийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ “Choose To Challenge” буюу жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг бүгдээрээ тэмцье гэсэн уриан доор тэмдэглэх юм.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Би…байна” жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг аяныг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ХНХЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх