Их, дээд сургуульд орохоор ЭЕШ-д бүртгүүлсэн иргэн монгол хэл, бичгийн шалгалтад заавал хамрагдана

2021 оны 03-р сарын 01 өдөр, 17 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
unnamed

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын 2.1. дэх заалт “2025 оноос төрийн албан хэргийг кирил болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад хөтөлбөрийн зорилго оршино” хэмээн зарласан билээ.

ЕБС төгсөж буй суралцагч ойролцоогоор 600-700 үгтэй эх зохиол уншаад түүнийг хэрхэн ойлгосноо илэрхийлэх чадвар, ойролцоогоор 40-50 үгтэй бичлэг дотроос түгээмэл хэрэглэгддэг зөв бичгийн дүрмийн алдааг олж илрүүлээд түүнийг зөв болгон бичих, монгол бичгээр хөрвүүлэх болон өөрийн үзэл бодлыг эх зохион бичихдээ тусгаж байгаа байдал нь монгол хүүхэд бүрт байх наад захын чадвар юм. Монгол хүн бүр эх хэлээ мэддэг, дээдэлдэг байх учиртай.

Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд шалгуулагчдад батламж хуудас олгодог. МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

2019 онд МХБШ өгч, 400 ба түүнээс дээш оноо авсан бол уг шалгалтад хамрагдахгүй байж болно.
Монгол хэл бичгийн шалгалт нь сонгож өгөх Монгол хэлний хичээлийн шалгалтаас тусдаа шалгалт юм.

  • МХБШ-ын даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут байна.
  • МХБШ нь монгол хэл ба монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон сонгох болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ.
  • МХБШ-ын задгай хэлбэрийн даалгаврыг шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэнэ.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх