Мьянмар улсаас ирэх хүсэлт гаргасан монгол иргэдээ татан авна

2021 оны 03-р сарын 01 өдөр, 17 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3629_c1323abf-0ea8-4f32-acbb-70b2c8992ef3_large

Мьянмар Улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас Тайланд улсад суугаа ЭСЯ Мьянмар улсад оршин суудгаа бүртгүүлсэн 14 иргэнтэй тогтмол холбоотой ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар эдгээр иргэнээс нутаг буцах хүсэлт гаргасан 6 хүн байгаагийн 3 нь яаралтай ирэх хүсэлтэй байна. Бид эдгээр иргэдийг боломжит тусгай үүргийн онгоцоор татан авахаар ажиллаж байгаа ч тус улсаас гарах нислэгүүд цуцлагдсаар байна.

Цаашид ГХЯ, Бангкок дахь ЭСЯ иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэж ГХЯ-наас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх