Тусгай үүргийн онгоцоор 96 иргэн ирлээ

2021 оны 02-р сарын 27 өдөр, 14 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
138648959_744682056156057_591648002859856096_n-6yfbeghmod7mi93oaccitymbi9cvbpwkdqjgrbc9pvk

Ташкент-Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор Казакстан улсаас 95, Узбекстан улсаас -1 иргэн буюу нийт 96 иргэн эх орондоо ирээд байна. Үүний 2 нь эрүүл мэндийн шалтгаантай, 4 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 5 нь өндөр настан, 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна.

Иргэдийг Зүчи, Корпорэйт зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх