АНУ-д тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгажээ

2021 оны 02-р сарын 25 өдөр, 15 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
jooo_large

 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зарлиг гаргаж,коронавирусийн цар тахалтай холбогдуулан тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгалаа.

“Ерөнхийлөгч 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр “COVID-19” цар тахалтай холбогдуулан онцгой байдал зарласан. Цар тахал нийгмийн эрүүл мэнд, улс орны аюулгүй байдалд томоохон эрсдэл үүсгэсэн хэвээр байгаа учир онцгой байдлын дэглэм 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хойш үргэлжлэх ёстой” гэж Байдены зарлигт дурджээ.

 Тэрбээр АНУ-д коронавирусийн халдвар авсны улмаас 500 мянга гаруй хүн нас барсныг сануулаад, “COVID-19”-тэй үргэлжлүүлэн тэмцэж, Холбооны улсын Засгийн газрын бүхий л нөөц боломжийг дайчлан хариу арга хэмжээ авах нь нэн чухал” болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, АНУ-д 28.3 сая орчим хүн коронавирусийн халдвар авч, 503700 гаруй хүн нас барсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх