Хүүхдийн автобусны техникийн хяналтын үзлэг эхэллээ

2021 оны 02-р сарын 25 өдөр, 12 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
152089699_5508663212540065_2009892333187399468_o

Нийтийн тээврийн үйлчилгээний газар нь “Автотээврийн тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар “Автотээврийн хэрэгслийг үзлэгт оруулах хугацаа, оношилгооны төлбөрийн жишиг үнэ батлах тухай” тогтоол, Зам, тээврийн Сайдын 2013 оны 232 дугаар “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газартай хамтран сургуулийн хүүхэд тээвэрлэх автобусны хаврын ээлжит техникийн хяналтын үзлэгийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлж байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү ажил энэ сарын 28-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд дээрх хугацаанд сургуулиуд тээврийн хэрэгслийнхээ техникийн бэлэн байдлыг хангаж, үзлэгт бүрэн хамруулахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх