Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй уулзах өглөөний уулзалт үргэлжилж байна

2021 оны 02-р сарын 25 өдөр, 09 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
151751402_3618381404925890_3486072358766541235_o
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй уулзах өглөөний уулзалт үргэлжилж байна.
Уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж салбарыг богино хугацаанд эргэн сэргээх чиглэлээр тодорхой гарц, шийдлүүдийг гаргахаар хэлэлцэж байна.
Ковид-19 цар тахлаас нөлөөгөөр хамгийн их алдагдал хүлээсэн аялал жуулчлалын салбарын төлөөллүүд Засгийн газрын тэргүүн болон гишүүдэд салбараа сэргээхэд яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн тодорхой саналуудыг танилцууллаа. Засгийн газрын гишүүд саналыг хүлээн авч, бодлогын хүрээнд хувийн хэвшлээ дэмжих, хамтран ажиллах боломжийг судлан яаралтай шийдвэрлэн ажиллахаа хэллээ.
Уулзалт үргэлжилж байна…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх