Хүндээр өвдөн шаналж буй хошууч Б.Эрдэнэбаярын эмчилгээний зардалд зориулан мөнгөн дэмжлэг үзүүллээ. Тэрээр төдийлөн түгээмэл бус цагаан эсийн хурц хавдар гэсэн оноштойгоор эх орондоо эмчлэгдэх боломжгүй болоод байсан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр БНТУ-д эмчилгээ хийлгэхээр эх орноосоо мордлоо.
Түүний гэргий Ц.Саранзаяа “Миний нөхөрт анги, байгууллага, Зэвсэгт хүчин төдийгүй Батлан хамгаалах салбар тэр чигээрээ тусламжийн гараа сунгаж байгаад үнэхээр их баярлаж байна.
Нөхрийн минь төлөө ингэж санаа тавьж байгаа нь манай гэр бүлийн хувьд маш том итгэл найдвар, урам зориг өгч байна” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийллээ.