Хавдар судлалын үндэсний төв сөрөг даралтаар шарх эмчлэх аппараттай боллоо

2021 оны 02-р сарын 24 өдөр, 14 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
151847248_3838805989513614_2695079205910877782_n

ХСҮТ сөрөг даралтаар шарх эмчлэх аппараттай боллоо. Том хэмжээтэй, эдгэрэлт муутай архаг явцтай, цооролт, холголтоос үүссэн мөн чихрийн шижингийн шалтгаантай гээд олон төрлийн шархыг дэлхийн улс орнуудад сөрөг даралтын тусламжтайгаар үр дүнтэй эмчилдэг нь стандарт болж тогтжээ.

Сөрөг даралт нь Олон улсын эмнэлзүйн судалгаанд шархны эдгэрэлтийг шархны хэмжээнээс хамааран 1.5-2 дахин түргэсгэдэг, шархны хүндрэлээс сэргийлдэг өндөр үр дүнтэй, эдийн засгийн хувьд ашигтай болох нь бүрэн нотлогдсон юм.

Энэхүү аппаратыг ашигласнаар архаг, төвөгтэй шархны эмчилгээний асуудалд дэвшил гарч байна.

Эх сурвалж: ХСҮТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх