Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ иргэддээ консулын үйлчилгээ үзүүлнэ

2021 оны 02-р сарын 24 өдөр, 14 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
46e87c770d5841ced5a415dc247f46da_x3

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2021 оны хоёрдугаар сарын 27-28-нд Сидней хотод ажиллаж, консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээнд:
Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,
Нотариатын үйлчилгээ,
Итгэмжлэл гэрчлэх /бүх төрлийн/,
Төрсний бүртгэл,
Гэрлэлт бүртгэл,
Гадаад паспорт захиалга,
Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.
Эдгээр үйлчилгээг авахын тулд шаардлагатай материалыг бүрдүүлж, зохих анкетыг бөглөн авч ирнэ үү. Бүрдүүлэх материалын жагсаалт, анкетыг ЭСЯ-ны цахим хуудаснаас авна уу.
Ажиллах цаг:
2 дугаар сарын 27-ны Бямба гарагт 09:00 – 16:00
2 дугаар сарын 28-ны Ням гарагт 09:00 – 12:00
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
91/420 Pitt Street
Haymarket NSW 2000
Иргэд та бүхэн консулын үйлчилгээг авахдаа Шинэ Өмнөд Уэльс мужийн захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөхийг хүсье.
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх