Цагдаагийн ерөнхий газраас “Талархал” ирүүллээ

2021 оны 02-р сарын 24 өдөр, 13 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GJ1A0947-6yx60vvqu9hytbdzn8r96ni0gudiidt80iszyq1020w

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 2021 оны хоёрдугаар сарын 11-ны өдрөөс 23-ныг хүртэл нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын томилгоот бүрэлдэхүүнээс гадна давхардсан тоогоор 6500 орчим алба хаагч ард иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэн эргүүл хамгаалалтын үүргийг гүйцэтгэсэн юм.

Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас Онцгой байдлын байгууллагад “Талархал” ирүүллээ.

Талархалд, “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан хугацаанд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, эх оронч сэтгэлээр мөр зэрэгцэн ажилласан танай хамт олонд цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс чин сэтгэлийн “Талархал” илэрхийлье” хэмээжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх