Дуучин Б.Цогийн эмчилгээг дэмжих “Агшин” хандивын тоглолт болно

2021 оны 02-р сарын 24 өдөр, 12 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsaog

Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, рок поп хөгжмийн сэргэн мандалтыг тунхагласан “Хөх тэнгэр” “Шигтгээ” “Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Болдын Цог урлагт 30 жил тасралтгүй хүчин зүтгэж, кино, дэлгэцийн талбарт ч уран бүтээлээ туурвисаар байна.

“Жирийн монгол охин” “Агшин” “Хүүхэд нас“ “Охин минь дээ” “Бүсгүй минь” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудын эзэн дуучин, хөгжимчин Б.Цог хорт хавдар өвчинтэй тэмцэж, яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байна. Урлаг соёлын талбарт олон жил хамтдаа хүчин зүтгэж байгаа уран бүтээлчид түүнд зориулсан хандивын аян эхлүүлж, “Агшин” нэртэй хүндэтгэлийн тоглолтыг онлайнаар зохион байгуулах болжээ. Тоглолтод МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Дашдондог, Б.Эрдэнэтуяа, Л.Болдбаатар, дуучин С.Наран, Н.Оюунбилэг, Б.Ангирмаа, Б.Чинбат, Ц.Сарнай, Т.Дэлгэрмөрөн, Ука тэргүүтэй уран бүтээлчид Никитон, Хурд, Айзам-2, Харш, Сүнс, Титэм, Мотив хамтлагууд оролцон ая дуугаа өргөнө.

Амьдралын агшин бүр үнэтэй. Тэрхүү агшин хором бүрийг аз жаргалтай болгохын төлөө дуу хуур, чин сэтгэлийн үгсээрээ нэгдэж байгаа “Агшин” хандивын тоглолтыг 2 дугаар сарын 27-ны Бямба гарагт 16:00 цагаас UBS, TV5, TV8, Өлзий телевизээр үзэгч та бүхэн шууд хүлээн авч үзээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх