Багануур дүүрэгт коронавирусын (Ковид-19) батлагдсан зургаан тохиолдлын хоёр нь “Багануур” ХК-ийн ажилтан бөгөөд тэдний ойрын болон дам хавьтлуудыг тогтоон тусгаарлаад байна.
Компанийн гамшгаас хамгаалах штабын зүгээс дүүргийн Эрүүл мэндийн төвд хүсэлт гаргасны дагуу 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр уурхайчдаас PCR шинжилгээг дахин авлаа.
“Багануур” ХК-ийн захиргаанаас шинжилгээ авах байр болон бусад шаардлагатай зүйлсийг бэлтгэж, уурхайчдаа бүрэн хамруулахаар зохион байгуулалт хийжээ. Давтан шинжилгээнд 1103 ажилтан хамрагдсан бөгөөд ээлжийн амралттай, өвчтэй байгаа 12 ажилтнаас бусад бүх хүн шинжилгээнд бүрэн хамрагдаад буй аж. Нэг бүр нь 83 мянган төгрөгийн үнээр хийгддэг PCR шинжилгээг ийнхүү хоёр дахь удаагаа уурхайчдад үнэгүй хийжээ. Шинжилгээний хариу 48 цагийн дотор гарах юм байна.