Монголын Үндэсний музей өвлийн цагийн хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан олон нийтэд үйлчилж эхэлнэ. Музейд нэг үзэгчид ноогдох талбай нь 4 метр квадрат байх бөгөөд үйлчлүүлэгчид амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай баримтлах чухал юм.
0-16 насны хүүхдүүдийг соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй, үйлчлүүлэхийг хориглосон тул дээрх насны хүүхдүүд музей үзэх боломжгүйг анхааруулж байна. Тус музей даваа гарагт амрах бөгөөд бусад өдөр 9.00-18.00, тасалбарыг 9.00-16.30 цагт борлуулах аж.
Мөн Монгол Улсын Үндэсний номын сан уншлагын танхимуудынхаа 50 хувьд уншигч үйлчлүүлэгчдээ хүлээн авч даваа-баасан 09.00-19.00, бямба, ням 09.00-17.00 үйлчлэхээр боллоо.