Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад эдийн засгийн эргэлтийг бий болгох, нөгөө талаас иргэдийг аялах, амрахдаа хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “ХЯМД АМАР” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа.
Өнөөдрийн байдлаар
ХЯМД АМАР цахим үзэсгэлэнд 100 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, рашаан сувиллууд нэгдээд байна. Үзэсгэлэнд нэгдсэн бүх газрууд бодит хямдрал болох үндсэн үнийн дүнгээ 50 хувиар хямдруулан урьдчилсан захиалга авч байна. Хямдрал 3 дугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд захиалгаа өгөөд 2022 он дуустал өөрийн хүссэн өдрөө очиж амрах боломжтой юм.
Түүнчлэн аянд Улаанбаатар хотын томоохон зочид буудал, амралтын газрууд нэгдсэнээс гадна Хөвсгөл нуур, Дундговь аймгийн Цагаан суваргад байрлах ресорт, Өмнөговь аймгийн жуулчны бааз зэрэг гадна, дотны жуулчдын сонирхон очдог олон газрууд нэгджээ.
2020 оны 10 сарын байдлаар гадаад жуулчдын тоо 90 гаруй хувиар буурч, тус салбарт үйл ажиллагаа эрхлэгдэг зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын үйл ажиллагаа бүрэн зогссоноор тус салбарт ажиллаж буй 36,000 гаруй хүний ажлын байр эрсдэлд оржээ. Энэ үед та “ХЯМД АМАР” цахим үзэсгэлэнд нэгдэж урьдчилсан захиалга хийснээр аялал жуулчлалын салбарын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох байрших үйлчилгээний байгууллагууд эрсдэлийг даван туулахад томоохон дэмжлэг болох юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Share the post "100 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, рашаан сувилал ХЯМД АМАР-т нэгджээ"