“Зөв” аарцыг БНСУ-д худалдаанд гаргана

2021 оны 02-р сарын 18 өдөр, 19 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
135232769_1149660178822523_1646528723851573250_o

“Тесо” корпорациас үйлдвэрлэдэг “Зөв” брэндийн найруулдаг хуурай аарц, аарцан үрэл бүтээгдэхүүнүүд БНСУ-ын зах зээл дээр эрэлттэй байгаа тул уг бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаар тээвэрлэлтийн ажил эхэлжээ.

Аарцан үрлийн хувьд олон улсын стандартаар хэд хэдэн төрлийн жимсний амттайгаар үйлдвэрлэдэг билээ. Харин найруулдаг аарц нь усанд уусаж аарцны онцгой амтыг гаргадаг шинэ технологиор хийгдсэн тул хэрэглэгчид сэтгэл ханамжтай байгаа юм. Цар тахлын үед дархлаагаа дэмжих нэгэн тустай арга нь халуун аарц, чацаргана ууж хэрэглэх болсон тул энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх